ニュース証券・齊藤光城代表取締役、モンゴル証券業協会(MASD)会長付国際戦略顧問に就任

(※モンゴル語は日本語の後に続きます。Монгол орчуулга доор байгаа.)

2026年8月19日 — ニュース証券株式会社(以下、「当社」)は、当社の代表取締役である齊藤光城が、モンゴル証券業協会(Mongolian Association of Securities Dealers、以下「MASD」)の「会長付国際戦略顧問」に就任いたしましたことをお知らせいたします。

会長付国際戦略顧問就任の証として齊藤光城にモンゴル証券業協会から送られたトロフィー

■ 就任の背景

近年、モンゴル証券市場は目覚ましい成長を遂げ、国内外の機関投資家からの関心も高まっています。MASDはモンゴルの自主規制機関(SRO)として、市場育成・規制環境整備・専門人材育成を担う中核組織です。 齊藤は、過去20年にわたりモルガン・スタンレーやバンク・オブ・アメリカ等のグローバル金融機関で資本市場の知見を蓄積してまいりました。昨年秋から日本とモンゴル両国でMASDのエンフバット・ガンボルド(Enkhbat Ganbold)会長と対話を重ね、モンゴル証券市場の国際化に向けたビジョンを共有し、信頼関係を構築してまいりました。今までの齊藤の実績と専門性が高く評価され、この度の会長付国際戦略顧問の就任に至りました。

■ モンゴル証券業協会(MASD)会長 エンフバット・ガンボルド(Enkhbat Ganbold)氏からのコメント

「このたび、モンゴル証券業協会は、日本の金融市場および資本市場において豊富な経験を有する齊藤氏を会長付国際戦略顧問として迎え、協力体制を構築することとなりました。

齊藤氏が培ってきた豊富な知識と国際的なネットワークは、当協会のさらなる発展に大きく貢献するとともに、モンゴルへの海外投資の促進にも重要な役割を果たすものと期待しております。

当協会は、海外からの投資誘致に加え、日本の金融・資本市場における先進的な制度や実務を学び、国際基準に沿った市場環境の整備とその定着を推進することで、モンゴルの資本市場の発展に貢献することを期待しています。」

■ 代表取締役 齊藤光城のコメント

ニュース証券代表取締役 齊藤光城とMASD会長エンフバット・ガンボルド氏

「この度、モンゴル証券市場の発展を力強く牽引するMASDの会長付国際戦略顧問に就任いたしましたことを、大変光栄に存じます。エンフバット・ガンボルド(Enkhbat Ganbold)会長とは、ウランバートルと東京で幾度となく対話を重ね、証券市場の未来について意見交換を重ねてまいりました。その中で培った相互の信頼関係が、今回の就任の礎となっております。 モンゴルの証券市場には計り知れない可能性があり、持続的な成長に向けた取り組みが本格化しています。日本とモンゴル両国の架け橋として、私はこれまでの欧米金融機関で得た専門的知見と実務経験を活かし、エンフバット・ガンボルド会長が目指すモンゴル証券市場の国際化の一助となれるよう顧問として邁進してまいります。」

■ 今後の主な活動

  • 日本とモンゴルの証券市場・業界間の相互連携、制度理解、情報交換の促進に関する戦略的助言の提供
  • 両国間のクロスボーダー金融商品開発、市場流動性向上、国際連携に向けた実務的知見の提供
  • モンゴル証券市場参加者の育成、市場倫理・コンプライアンス基準の高度化、投資家保護・教育の推進に関する大局的助言の提供

■ ニュース証券について

当社は2001年、新興国市場のパイオニアとして創業し、2026年に創立25周年を迎えました。証券仲介にとどまらない総合的な資産運用グループとして、対面・個別相談による顧客サポートと、現地ネットワークを活かした独自の調査・分析情報をもとに、日本と世界各国の金融市場をつなぐ取り組みを続けています。

■ ご留意事項

本顧問職への就任は、公益的・専門的な見地からMASD会長に対し大局的な助言を行うものです。本職務はMASDの役員等としての法的責任や意思決定権、業務執行権等を伴うものではなく、純粋な外部顧問にとどまるものとされています。また、ニュース証券における職務や法的・約款上の義務との間に利益相反を生じさせない範囲で遂行され、利益相反の恐れが生じた場合には該当事項への助言を辞退するなど、適切な管理のもとで実施されます。 なお、本リリースはモンゴル証券市場の動向や当社役員の活動をご案内するものであり、特定の金融商品への投資を推奨し、または将来の投資成果を保証するものではありません。投資にあたっての最終決定は、お客様ご自身のご判断で行っていただきますようお願い申し上げます。

メディア関係者様 お問い合わせ先
ニュース証券株式会社
担当:広報 大石 修(おおいし おさむ)
電話:0120-411-965
E-mail:oishi@news-sec.co.jp
Web:https://news-sec.co.jp/

商号等:ニュース証券株式会社 金融商品取引業者 関東財務局長(金商)第138号
加入協会:日本証券業協会、一般社団法人資産運用業協会


New-S Securities Co., Ltd.-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргын орлогч Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (MASD)-ны Ерөнхийлөгчийн Олон улсын стратегийн зөвлөхөөр томилогдлоо

~Монгол улсын хөрөнгийн зах зээлийн олон улсын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн зөвлөгөө үзүүлнэ~

2026 оны 8 дугаар сарын 19 — ​​New-S Securities Co., Ltd. (цаашид “New-S Securities” гэх)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргын орлогч Сайто Мицүширо нь Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (Mongolian Association of Securities Dealers, цаашид “MASD” гэх)-ны Ерөнхийлөгчийн Олон улсын стратегийн зөвлөхөөр томилогдсоныг мэдэгдэж байна.

会長付国際戦略顧問就任の証として齊藤光城にモンゴル証券業協会から送られたトロフィー

■ Томилгооны үндэслэл

Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол эрс нэмэгдэж байна.
MASD нь Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага (Self-Regulatory Organization: SRO) бөгөөд зах зээлийн эрүүл хөгжлийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм.
Сайто нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Morgan Stanley, Bank of America зэрэг дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагуудад ажиллаж, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр арвин туршлага, өндөр түвшний мэдлэг хуримтлуулсан билээ.
Тэрээр өнгөрсөн оны намраас эхлэн Япон болон Монгол Улсад MASD-ийн Ерөнхийлөгч Энхбат Ганболдтой олон удаагийн уулзалт зохион байгуулж, Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хөгжүүлэх алсын харааны талаар санал солилцон, харилцан итгэлцэл бүхий бат бөх хамтын ажиллагааг бүрдүүлсэн юм.
Энэхүү өргөн хүрээний туршлага, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлсний үндсэн дээр Сайто Мицүширог MASD-ийн Ерөнхийлөгчийн Олон улсын стратегийн зөвлөхөөр томиллоо.

■ Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (MASD)-ны Ерөнхийлөгч Энхбат Ганболдын мэндчилгээ

“Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь Япон улсын санхүүгийн зах зээл цаашлаад хөрөнгийн зах зээлд арвин туршлагатай Сайто сантай хамтран ажиллахаар боллоо. Сайто сан нь холбооны Ерөнхийлөгчийн Олон улсын стратегийн зөвлөхөөр ажиллах ба түүний арвин туршлага, харилцаа холбоо зэрэг нь манай холбоог дараагийн түвшинд гаргах мөн Монгол улс хөрөнгө оруулалт олон улсаас татах зэрэгт чухал ач холбогдолтой юм. Холбоо нь зөвхөн хөрөнгө оруулалт татахаас гадна Япон улсын санхүүгийн зах зээлийн туршлагыг судлах, олон улсын стандартыг Монгол улсад нутагшуулах зэрэг өндөр ач холбогдол өгч байгаа болно. “

■ Сайто Мицүширогийн сэтгэгдэл

ニュース証券代表取締役 齊藤光城とMASD会長エンフバット・ガンボルド氏

“Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг манлайлан дэмжиж буй MASD-ийн Ерөнхийлөгчийн Олон улсын стратегийн зөвлөхөөр томилогдсондоо туйлын их нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна.
Би Энхбат Ерөнхийлөгчтэй Улаанбаатар болон Токио хотуудад олон удаа уулзаж, Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн талаар санал бодлоо солилцож ирсэн. Энэхүү харилцан ойлголцол, итгэлцэл нь өнөөдрийн энэхүү томилгооны үндэс болсон юм.
Монголын хөрөнгийн зах зээл асар их боломжийг агуулж байгаа бөгөөд тогтвортой өсөлтийн шинэ үе шат руу шилжиж байна. Япон, Монгол хоёр улсын санхүүгийн салбарын гүүр болон ажиллаж, олон улсын санхүүгийн байгууллагуудад ажилласан туршлага, мэдлэгээ бүрэн дайчлан, Энхбат Ерөнхийлөгчийн зорьж буй Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хөгжүүлэх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө зөвлөхийн хувьд бүх хүчээ зориулан ажиллах болно.”

■ Цаашид хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа

  • Япон, Монгол хоёр улсын хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зах зээлийн тогтолцооны талаарх харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцоог идэвхжүүлэх чиглэлээр стратегийн зөвлөгөө өгөх.
  • Хоёр улсын хоорондын хил дамнасан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай практик туршлага, зөвлөмжөөр хангах.
  • Монголын хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг чадавхжуулах, зах зээлийн ёс зүй, комплаенсын стандартыг олон улсын түвшинд хүргэх, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах болон хөрөнгө оруулагчдын боловсролыг дэмжих чиглэлээр бодлогын түвшний зөвлөгөө үзүүлэх.

■ New-S Securities компанийн тухай

Тус компани нь 2001 онд хөгжиж буй зах зээлд чиглэсэн анхдагч үнэт цаасны компани хэлбэрээр байгуулагдсан бөгөөд 2026 онд үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой болж байна. Уламжлалт үнэт цаас зуучлалын үйл ажиллагаанаас гадна хөрөнгийн удирдлагын цогц үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн групп болон хөгжиж, харилцагч бүрт нүүр тулсан зөвлөгөө, хувь хүний онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн өргөн сүлжээ, гүнзгий судалгаа, шинжилгээнд тулгуурлан Япон болон дэлхийн санхүүгийн зах зээлийг холбох үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж байна.

■ Анхаарах зүйл

Энэхүү Ерөнхийлөгчийн Олон улсын стратегийн зөвлөх албан тушаал нь олон нийтийн эрх ашиг болон мэргэжлийн хараат бус байр сууринаас MASD-ийн Ерөнхийлөгчид стратегийн түвшний зөвлөгөө өгөх зорилготой юм.
Уг зөвлөхийн үүрэг нь MASD-ийн удирдах албан тушаалтны хууль ёсны эрх, байгууллагын өмнөөс шийдвэр гаргах эрх, өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зэрэгтэй холбоогүй бөгөөд гадаад зөвлөхийн статустайгаар хэрэгжих болно.
Мөн энэхүү зөвлөхийн үйл ажиллагаа нь New-S Securities компанид хүлээсэн албан үүрэг болон хууль, гэрээний үүрэгтэй ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй хүрээнд хэрэгжих бөгөөд хэрэв ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бий болсон тохиолдолд тухайн асуудлаар зөвлөгөө өгөхөөс татгалзах зэрэг зохих удирдлага, хяналтын дор ажиллана.

Хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоо барих
New-S Securities Co., Ltd.
Хариуцсан ажилтан: Осаму Ойши
Утас: 0120-411-965
И-мэйл: oishi@news-sec.co.jp
Вэбсайт: https://news-sec.co.jp/

Компанийн бүртгэл: New-S Securities Co., Ltd. – Санхүүгийн бүтээгдэхүүний арилжааны тусгай зөвшөөрөлтэй байгууллага (Канто мужийн Санхүүгийн товчооны даргын зөвшөөрөл, №138)
Гишүүнчлэл: Японы Үнэт Цаасны Дилерүүдийн Холбоо (Japan Securities Dealers Association, JSDA), Японы Хөрөнгийн Удирдлагын Холбоо (The Investment Trusts Association, Japan)